“Ковид-19”-ийн пирола хэмээн нэрлэсэн шинэ хэлбэрийн халдвараар өвчилсөн хүмүүсийг АНУ, Израил, ӨАБНУ, Британи, Португал, Дани, Швед, Норвегт бүртгэжээ. Энэхүү хэлбэрийн халдварлах “чадвар”, хурд нь коронавирусийн омикрон хувилбараас илүү гэж тогтоожээ. Түүнчлэн өмнөх хувилбаруудтай харьцуулахад дархлааг богино хугацаанд дарангуйлдаг гэнэ. Пиролагаар халдварлавал ханиаж, найтаан, өндөр халуурч, амьсгалахад хүндрэлтэй болж, толгой болон цээжний булчингууд өвдөж, бие сульдах шинж тэмдэг илэрдэг байна. Мөн дотор муухайрч, бөөлжиж, суулгаж болзошгүй ажээ. Энэ талаар ДЭМБ одоогоор ямар нэгэн зөвлөмж гаргаагүй гэнэ. АНУ-д нөхцөл байдлыг ажиглаж буй бол хойд хөршид амны хаалт зүүх дэглэм тогтоохоор бэлтгэж байгаа гэнэ.