Аливаа өвчнийг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил орон даяар эхэлсэн. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Эмчийн үзлэг, лабораторийн болон багажийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээ багтсан. Эрт илрүүлгийг насны багцын дагуу дөрөв ангилж, харьяа дүүрэг, өрхийн эмнэлгээр нь дамжуулан иргэдийг хамруулж буй билээ. Иргэд энэүзлэгийг үнэгүй гэж ойлгодог. Тэгвэл энэ нь үнэгүй биш. арин бидний төлсөн эрүүл мэндийн даатгалаас тодорхой хувийг зарцуулж байгааг энд онцолъё. Эрт илрүүлэгт энэ онд болон өмнөх жилүүдэд нэг иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөг зарцуулсныг МДЕГ-ын одлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярболдоос тодрууллаа. Насны багцаас хамаарч буюу ямар өвчнийг илрүүлж, оношлохоос шалтгаалан санхүүжилтийн байдал нь ялгаатайг тэрбээр хэлэв.
Тухайлбал, 18-30 насны шинжилгээний өртөг 60 000 төгрөг аж. Тэгвэл 31-45 насныхан 130 000, 46- 60 настай бол 150 000 төгрөгийг эрт илрүүлэгт зарцуулж буй гэж ойлгох нь. 61- ээс дээш насныхны шинжилгээний өртөг 140 000 төгрөг юм байна. .Баярболд “2022 оны тавдугаар сараас хойш нийт 44 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэгт зарцуулаад байна” гэв. Хамгийн өндөр дүнтэй, 46-60 насныхны шинжилгээний багцад жишээ нь, биохими, шээс, элэгний В, ирусийн эсрэг бие илрүүлэх, өтгөнд далд цус илрүүлэх зэрэг оношилгоо багтаж буй аж.