Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т зүрхний хэм алдалтыг анагаах шинэ эмчилгээ нэвтрүүлжээ. Тодруулбал, тус эмнэлгийнхэн зүрхний хэм алдалтыг хөлдөөх аргаар анагаадаг аблацийн эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ. Үүнийг нэвтрүүлэхийн тулд 2019 ноос хойш багагүй хугацаа, лон шат дамжлагыг туулж, эмч, мэргэжилтнүүдээ ч мэргэшүүлэн сургасны үр дүнд өчигдрөөс өвчтөнүүдэд хагалгаа хийх боломж бүрдсэнийг УГТЭ-ээс мэдээлсэн юм. Энэхүү эмчилгээ нь бусад төрлийн мэс засалтай харьцуулахад маш богино буюу нэг цаг 30 минутын хугацаанд хийдгээрээ давуу талтай гэнэ. Бас эмчлүүлэгчид илрэх зовуурь, хүндрэл бага, 1-2 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой аж. Тухайлбал, нээлттэй мэс засал хийдэггүй, судсан дотуур нарийн гуурс гүйлгэн, зүрхний хэм алдаад байгаа хэсгийг хөлдөөдөг юм байна. Хөлдөөх аблаци эмчилгээ нь өндөр өртөгтэй учраас эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатайг УГТЭ-ийнхэн хэлж байлаа. Монгол Улсад шинээр нэвтрүүлж байгаа эмчилгээг тодорхой хэмжээний судалгаа хийсний дараа үр дүнг нь үнэлснээр эрүүл мэндийн даатгалд хамруулах, эсэхийг шийддэг аж.
Бэлтгэсэн: М.Оч