Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул иргэд ТАРВАГА гар дамжиж худалдаалах болон худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр өглөө 10-11 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй нэг иргэн нас барсан ба ойрын хавьтагч олонтой байх эхний мэдээлэл албаныханд иржээ. Сумын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллахаар тус багийн газар луу хөдөлжээ. Одоогийн байдлаар ажлын хэсэг замдаа явж байгаа талаар албаныхан мэдээллээ.