Монгол Улсын Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гариг бүр хуралддаг. Өнөөдөр болж буй ээлжит хуралдаанаар
-Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
- 2023 оны ургацын урьдчилсан баланс,
- “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол,
- Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
- Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
- Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.