Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жил, Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн дээд одон медаль, салбарын тэргүүний шагналаар шагнасныг өнөөдөр /2023.08.04/ гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Алтан гадас одонгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Мөнхбаяр, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Авто тээвэр, үйлчилгээний төвийн жолооч Ш.Баянбилэг, Монголын төмөр зам” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, төслийн удирдлагын газрын ахлах менежер Д.Банзрагч, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Боомтын төслийн ахлах мэргэжилтэн А.Балдандорж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зааварлагч машинч Н.Эрдэнэбаатар,
Хөдөлмөрийн хүндэт медалиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч А.Болормаа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Баруун босоо чиглэлийн төмөр замын төслийн менежер Т.Сайнжаргал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ахлах мэргэжилтэн Б.Наранбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Вагоны засвар хариуцсан инженер М.Соёл-Эрдэнэ нарыг шагналаа.
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар "Хүндэт төмөр замчин" хүндэт тэмдгээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны засварын хэлтсийн дарга И.Сайнбаатар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Гадаад харилцааны албаны Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага хариуцсан инженер Х.Сэлэнгэ, Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Гадаад харилцааны албаны Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Б.Энхбаяр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зам барилгын механикжсан анги салбарын замчин Ш.Баасанжав, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Ачаа, тээвэр логистикийн хэлтсийн Тооцооны хэсгийн дарга Б.Шинэжил, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Тээврийн удирдлагын газрын Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн Ахлах инженер М.Халиунжаргал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярцэцэг нарыг,
“Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Суурь бүтцийн газрын Зам барилгын хэлтсийн Машин механизмын жолооч Г.Батжаргал,
Тавантолгой төмөр зам ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын машин механизмын төвийн жолооч Л.Баярсайхан нарыг,
Яамны “Жуух бичиг”-ээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын даргын ажлын албаны Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер А.Лхагвасүрэн, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын Хөдлөх бүрэлдэхүүн, статистик хариуцсан хриуцсан ахлах мэргэжилтэн З.Мөнхтуяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Халиунаа нарыг тус тус шагналаа.