ОХУ даяар цэргийн бүртгэлийн газруудыг галдан шатаах гэсэн халдлага дөрвөн өдөр дараалан үргэлжилж байна.
7-р сарын 30-аас 8-р сарын 1-ний хооронд цэргийн бүртгэлийн газруудыг галдан шатаахыг 14 удаа оролдсон бол сүүлийн 24 цагийн дотор 11 тохиолдол гарчээ. Хамгийн сүүлд буюу мягмар гарагийн орой Москвагийн зүүн өмнөд хэсэгт байдаг цэргийн бүртгэлийн газрыг шатаасан байна.
Одоо байгаа мэдээллээр эдгээр халдлага нь үзэл суртлын шалтгаанаар бус харин захиалагчид болон зохион байгуулагчид нь утасны луйварчид байжээ.
Галдан шатаах халдлага нь газар зүйн хувьд Санкт-Петербург, Омск, Казань, Можайск, Подольск, Калуга, Россош, Копейск, Верхнеуральск гээд орон даяар гарчээ.
Галдан шатаах халдлагыг 17-оос 80 хүртэлх насны бөгөөд нийгмийн байдлын хувь янз бүрийн түвшний хүмүүс байгаа аж.
Утасны луйварчид гээд байгаа захиалагчид болон зохион байгуулагчид нь янз бүрийн хөшүүрэг ашиглан хүмүүст дарамт шахалт үзүүлдэг гэнэ.
Тухайлбал, 21 настай оюутан бүсгүйд нэр дээр чинь зээл авсан байна гэж хэлээд дараа нь тэр луйварчдаас нь галдан шатаах замаар "өшөө авах" санал утсаар тавьсан байна. Ингэхдээ Пушкины гудамжинд байрлах цэргийн бүртгэлийн газрын хаягийг хуурамч зээл бүрдүүлсэн банкны хаяг гэж зааж өгчээ.
Мөн банканд өртэй байсан нэгэн залууд өөрийгөө Холбооны мөрдөх товчооны ажилтан гэж өөрийгөө танилцуулсан утасны луйварчин цэргийн бүртгэлийн газрыг шатаавал “зээлийг хүчингүй болгох”-ыг санал болгожээ.
Казань хотын иргэн 62 настай эмэгтэйг охиныг нь барьцаалсан, суллахын тулд халдлага үйлд гэж албадсан байна.
Хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд эдгээр утасны луйварчид Украины тусгай албаны ашиг сонирхлын үүднээс ажиллаж байна гэж таамаглаж байна.
Гэхдээ энэ талаар албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байгаа аж.