Хятадын эрх баригчид тус улсын Ардын чөлөөлөх армийн пуужингийн хүчний хэд хэдэн генералын эсрэг авлигын хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байна тухай South China Morning Post эх сурвалжаас иш татан бичжээ.
Эх сурважуудын хэлснээр авлигын хэрэгт генерал Ли Ючао, мөн түүний орлогч Жан Жэньжун, Лю Гуанбин шалгагдаж байгаа бөгөөд бүгд саатуулагджээ.
Хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа тул эрх баригчид эдгээр мэдээлэлд тайлбар хийгээгүй байна.
Тус сонинд бичснээр Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ гуравдугаар сард ажлаа өгсний дараахан мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна.
Вэй Фэнхэгийн оронд 2018 оноос хойш АНУ-ын хориг арга хэмжээнд ороод байгаа генерал Ли Шанфу томилогджээ.