БНХАУ болон АНЭУ ирэх наймдугаар сард анх удаа хамтарсан агаарын цэргийн сургуулилт хийнэ гэж Хятадын Батлан хамгаалах яам Даваа гарагт мэдэгдэв.
"Энэ бол Хятад, Араабын Нэгдсэн Эмиран Улүсы агаарын цэргийн анхны хамтарсан сургуулилт болох юм. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний хоорондын бодит солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой" гэж мэдэгдэлд дурджээ.
Хоёр талын жилийн төлөвлөгөө, хэлэлцээрийн дагуу хамтарсан сургуулилт Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд болох аж