Хятадын хөрөнгө оруулагчид Калимантан арлын зүүн өмнөд хэсэгт Индонезийн шинэ нийслэлийг барих төсөлд Японы бизнес эрхлэгчдийг орлох болно. Энэ тухай пүрэв гарагт Индонезийн Далайн хэрэг, хөрөнгө оруулалтын сайд Лухут Бинсар Панжайтан сэтгүүлчдэд мэдэгдэв.
"Японы “SoftBank Group” банк төслөөс гарч байгаа явдлыг хөрөнгө оруулагчдын сонирхлыг алдлаа гэж үзэж болохгүй. АНУ боон АНЭУ-ын түншүүд Индонезийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан 20 тэрбум долларыг хэдийнээ илгээгээд байна" гэж сайд хэлсэн байна.
Түүнчлэн Хятадын талаас АНЭУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран дахин 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх аж.
2019 онд Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нийслэлээ Жакартагаас нүүлгэх төлөвлөгөөгөө зарласан юм.
2024 он гэхэд Калимантанд орчин үеийн их хот байгуулна гэж анх төлөвлөж байжээ. Үүнд зориулж бараг 32 тэрбум ам.доллар төсөвлөсөн ч коронавирусийнн тахлын улмаас уг төслийг түр зогсоосон бөгөөд хоёр жилийн дараа дахин эхлүүлэхээр болжээ.
Индонезийн төрийн тэргүүнийн хэлснээр шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэх юм байна. Энэ нь олтриг гэсэн утгатай үг аж.