Төмөр замын аюултай бүсэд хараа хяналтгүй, хариулгагүй мал орхисноос Галт тэргэнд мал дайрагдах тохиолдол гарч байна. Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж явах үедээ тэр дороо зогсох, эгнээ байраа шилжүүлэх боломжгүй бөгөөд төмөр зам дээр саад таарсан үед яаралтай тоормос хийх тохиолдолд 1000-1200 метр газар туулж зогсдог.
Төмөр замын тээврийн тухай хуулийн “Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журам”-ын 2.2-т зааснаар “Төмөр замын аюултай бүс нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт буулгалттай холбоотой ажил, үйлчилгээний онцлог, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас хамааран дор дурдсан зай хэмжээтэй байна.
Үүнд: -Төмөр зам, өртөө хоорондын замд захын төмрөөс 5 метр
- Өртөө зөрлөг, салбар замд захын зам төмрөөс 5 метр
Зөрчлийн тухай хуульд
5.1 Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах
5.2 Төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх
5.4 Галт тэргийг дур мэдэн зогсоох зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тус тус заасан байна.
Иймд Иргэд та бүхэн та төмөр замын ойр орчим, аюултай бүсэд малаа бэлчээх, хариулгагүй орхихгүй байх, хараа хяналт тавьж урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна!