ДОЛООДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР ОРОН НУТГИЙН НИСЛЭГЭЭР НИЙТ 31 610 ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЖЭЭ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт 8 чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн. Орон нутгийн нислэгээр 7 сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байна.
Тодруулбал, МИАТ ТӨХК 10 чиглэлд 13.897, Аэро Монголиа ХХК 6 чиглэлд 9.567, Хүннү Эйр ХХК 6 чиглэлд 8142 зорчигч тус тус тээвэрлэжээ.