Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих баруун бүсийн босоо тэнхлэгийн A0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн 18.755 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт өчигдөр /2023.07.24/ эхэлжээ.
Тус замын зураг төслийг 2020 онд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК боловсруулж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурвах удаа зарласны үр дүнд төслийн гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарсан юм.
Замын технологийн хяналтыг “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК гүйцэтгэж, барилгын ажил энэ оны 11 дүгээр сард дуусна.
Төслийн хүрээнд 18.755 км хатуу хучилттай авто зам, холбооны шилэн кабель хангаалах болон шилжүүлэх ажил, цахилгаан дамжуулах агаарын шугам зөөх ажил хийж, зам дагууд 2 байрлалд орц, гарц, 1 байрлалд уулзвар, 2 байрлалд зогсоолын талбай, 27 цэгт хоолой төлөвлөсөн байна.
Манай улс өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, 90 орчим сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон байна.
Мөн Ховд аймгийн 17 сумаас хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон 14 дэх сум болох ач холбогдолтой юм.