Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын мэдээллийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээллээ. Тодруулбал, Дарханы замын эхний 2 урсгалтай хэсгийн суурь хучилт өнгөрсөн оны намар дууссан.
Харин 2 дахь 2 урсгалтай замын хучилтын ажил энэ жил үргэлжлэн явагдаж байна 1 ба 2-р багц суурь хучилт дууссан. Одоо 2-р багцад 15 км, 3-р багц 44км, 4-р багц 20 км нийт 79 км үлдэж байна.
Энэ оны 10-р сарын сүүл гэхэд суурь хучилтыг бүрэн дуусгахаар зорьж байна. Зургадугаар сарын сүүлээс орж эхэлсэн үргэлжилсэн бороо замын ажилд багагүй саад учруулсан ч алдсан цаг хугацаагаа нөхөж, зарим багц дээр хоёр ээлжээр ажиллах зохион байгуулалт хийх үүргийг гүйцэтгэгч нарт чиглэл болгов.
Жолооч нар туузан хашлага мөргөж эвдэх тохиолдол гарч байна. Тиймээс та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчиж, бүтээн байгуулалтын ажилд хүндэтгэлтэй хандаж, хурдаа тохируулж болгоомжтой зорчихыг хүсье.