"БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ"-ний хүрээнд Аймгийн Цаг уурын газар, Онцгой байдлын газар хамтран эргүүл хийж иргэдэд анхааруулга, санамж, сэрэмжлүүлэг тарааж батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байна.
- Хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, зориулалтын гарцтай газраар зорчих
- Ил задгай хог хаяхгүй байх
- Зөвшөөрөлгүй загас барих
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.