Архангай аймгийн Хотонт суманд 7-р сарын 11-ний өдөр дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж 17 иргэн, 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, үерийн усанд автжээ.
Нөхцөл байдалд аймгийн Онцгой байдлын газрын болон Хотонт сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж иргэдийг аюулгүй газарт шилжүүлэн авран хамгаалаад байгаа юм байна.
Цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн аюулгүй байдлаа ханган үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.