Сэлбэ голын дагуух Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас барилгын зоорийн давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн. Үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд 400 гаруй хилчин үүрэг гүйцэтгэж байна. Цэвэрлэгээнд 800 гаруй цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид тасралтгүй үүрэг гүйцэтгэж, ажиллаж байна.