Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв гуай нэгэнтээ АНУ-д айлчилж, өндөр өндөр барилга, хөгжил дэвшлийг нь бишрэхдээ Нью Йорк урт чацтай хот хэмээн бичсэн байдаг. Үүний адил БНХАУ-ын Засгийн газраас Шанхай хотыг дэлхийн хамгийн шилдэг хот болгохоор зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Шанхай хотод дэлхийд 3-рт орох 467 метр өндөр барилга бий. Тэгвэл Шанхайд дахин 180 давхар нэг, 120 давхар 17 барилга барихаар төлөвлөсөн байна. Мөн дагуул 5 хот барих ажлаа хэдийн эхлүүлжээ. Ингээд 2025 он гэхэд БНХАУ эл зорилтоо хүрэх гэнэ. Мөн Шанхай дэлхийн шилдэг хотоос гадна инновацын төв, хүн төрөлхтний хамгийн их очих дуртай тав тухай орчин, ногоон бүс бүхий орчин үеийн олон улсын метрополис хот болох гэнэ. Шанхай Хөх мөрний бэлчирт орших дэлхийн жишигт нийцсэн хот суурингаа 2035 он болтол хөгжүүлнэ.