ДБЭТ-ын балетын гоцлооч, “Хунт нуур”-ын алиа салбадайн дүрээр үзэгчдэд танигдаж буй Ц.Мөнгөншагай БНСУ-д болсон “XVI Korea international ballet competition” уралдааны насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртжээ. Уг уралдаанд БНСУ, Монгол, Филиппин, Норвег, Украин, БНХАУ гэсэн зургаан улсын 240 гаруй бүжигчин насны дөрвөн ангилалд өрсөлдсөн байна. Манай улсаас мөн Консерваторын Балет, циркийн мэргэжлийн сургуулийн 17 сурагч ур чадвараа сорьсон м. Тэднээс сурагч В.Хангарьд, Т.Мэргэнчулуу, У.Өүлэндарь, Э.Хүслэн нар насныхаа ангилалд тусгай байр эзэлсэн бол Ү.Анар, Б.Болорчулуун нар хүрэл медаль хүртэв. С.Эгшиглэн, М.Нямбаяр, Б.Дөлгөөн нар гөн медалийн эзэн болжээ. Уралдааны тусгай шагнал буюу Норвег улсад болох “World ballet grand prix” уралдаанд оролцох урилгыг сурагч Ү.Анарт олгосон аж. Консерваторын сурагчдыг Гавьяат жүжигчин Г.Цолмон, Х.Мөнгөнхөлөг, багш .Мөнхдэлгэр, С.Есөнзаяа нар бэлтгэн оролцуулсан юм. “UB балет студи”-ийн суралцагчдыг балетмейстер Г.Батчимэг дасгалжуулан урагч .Гэгээнээ хүрэл медалийн эзэн болсон байна.