Мексикийн хууль сахиулагчид энэ онд хар тамхины наймаа эрхэлдэг 11.5 мянган хүнийг баривчилснаа мэдэгдэв. Тус улсын Батлан хамгаалахын яамнаас гаргасан тайланд энэ талаар өгүүлснийг АР уламжилжээ.Түүнээс гадна 2011 онд хар тамхи тариалдаг 14 га талбайд устгал хийж, мансууруулах бодис үйлдвэрлэдэг 192 лабораторийг илрүүлэн, 1.5 тонн марихуан, зургаан тонн кокаин хурааж авсан аж. Мөн тив дамнуулан хар тамхи наймаалдаг бүлэглэлүүдээс 31.8 сая ам.доллар, 30 гаруй мянган галт зэвсэг хурааж авсан хэмээн уг тайланд дурдсан байна.
Мексикийн Ерөнхийлөгч Фелипе Кальдерон 2006 онд Засгийн эрхэнд гарсныхаа дараа хар тамхины най маатай тууштай тэмцэхээ амалсан билээ. Энэ хугацаанд мансууруулах бодис наймаалдаг бүлэглэлийнхний эсрэг ажиллагаанд 50 гаруй цэрэг, цагдаа оролцжээ. Гэвч эрх баригчдын авч буй арга хэмжээг үл харгалзан энгийн иргэд, хууль сахиулагчид ма фийнхны гарт амиа алдсаар байгаа билээ. НҮБын мэдэгдсэнээр сүүлийн таван жилийн хугацаанд тус улсад 45 хүн амиа алдсан байна.