Энэтхэгт өчигдөр хэт халснаас 170 хүн нас баржээ. Тэдний олонх нь ахмад настнууд бөгөөд архаг хууч өвчтэй хүмүүс байж. Уттар-Прадеш мужид л гэхэд гурав хоногийн хугацаанд 400 гаруй хүн амьсгалын замын зовууриас болж эмнэлгийн тусламж авсан байна. Хотуудад агаарын температур хэмжигч багаж 42 градусаас дээш зааж байсан аж. Олон газарт цахилгаан тасарчээ. Цаг агаарын мэдээгээр хэт халуун дахин хэд хоног үргэлжлэх төлөвтэй юм байна.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл