Зургаадугаар сарын 17-с 18-нд шилжих шөнө нарны аймгийн таван гараг нэг шугамд зэрэгцэн жагсаж одон орны ховор үзэгдэл тохиох аж.
Шугамын эхэнд Санчир гараг эхний байрыг эзэлж 6-р сарын 16-нд Хумхын ордонд бусдаас дээш залрах аж. 17-ны өдөр бусад гаригууд нэгдэх юм байна. Далайн ван гариг Загасны ордонд Санчир гарагаас бага зэрэг зүүн, доор байрлана. Бархасбадь түүнээс доох нь Хонины ордонд, дараа нь Тэнгэрийн ван гараг гарч, Буд гараг Үхрийн ордонд сүүл барих аж.
Таван гараг бүгд үүр цайхаас нэг цагийн өмнө зүүн тэнгэрийн хаяагаас бага зэрэг баруун тийш харагдах юм байна. Гарагууд нарны аймгийн нарийхан хэсэгт Дэлхий болон Нарны нэг талд цугларна гэсэн үг юм. Гэхдээ энэ нь зөвхөн дэлхийгээс харахад гарагууд зэрэгцсэн мэт харагдах ховор сонин үзэгдэл юм.
Зарим одон орон судлаач, геофизикчдийн үзэж байгаагаар Дэлхийн нэг талд гарагууд байрлах нь манай гарагийн эргэн тойрон дахь таталцлын талбайд гажуудал үүсгэдэг гэнэ. Дэлхийн цөм болон гадаргууд ойрхон байрладаг тектоник хавтангууд тодорхой хэмжээгээр хазайдаг.
Ялангуяа Бархасбадь, Санчир гээд аварга гарагуудын таталцлын нөлөө ихсэх нь сүйрэл, байгалийн гамшиг дагуулдаг төдийгүй хүний сэтгэцэд ч дарамт үзүүлдэг аж.
Дараагийн удаа 2040 оны есдүгээр сарын 8-нд таван гараг жагсах үзэгдэл дэлхийгээс ажиглагдах юм байна.