Хятад улс 2023 оны эхний улиралд дэлхийн хамгийн том шинэ автомашин экспортлогч орон болж Япон, Германыг ардаа орхижээ.
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тоо баримтаас үзвэл экспорт өнгөрсөн оны энэ үеэс 27.9 хувиар өссөн байна.
Экспорт ганцхан сарын дотор 58.7 хувиар өсч, 389 мянган автомашин борлогджээ. Хятадын автомашины үйлдвэрлэл тавдугаар сард жилийн дүнгээр 21.1 хувиар нэмэгдэж, 2.33 саяд хүрсэн байна
Хятадын засгийн газар мөн урамшуулал олгох замаар дотоодын цахилгаан автомашины үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр зорьж байна.
Энэхүү санаачилга нь Хятад улсыг цахилгаан хөдөлгүүртэй автомашины экспортлогч орон болгоход хувь нэмэр оруулсаг бөгөөд 2023 оны эхний улиралд шинэ эрчим хүчний автомашин, тэр дундаа цахилгаан автомашины экспорт өмнөх оны мөн үеэс 93%-иар өсч 380,000 ширхэг болжээ.