Пакистаны Лахор мужид одоогоос гурван сарын өмнө хулгайлагдсан АНУ-ын иргэн Уоррен Вайнштейнийг барьцаалсан гэдгээ “Аль-Каида” бүлэглэлийнхэн хүлээн зөвшөөрсөн тухай ВВС уламжлав. Тус бүлэглэлийн толгойлогч Айман азЗавахири “Пакистан, Афганистан руу агаараас цохилт хийхээ больсон цагт Америкийн иргэнийг суллана” хэмээн интернэтэд тавьсан видео бичлэгтээ өгүүлсэн байна. Өдгөө 70 настай Уоррен Вайнштейн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт ажиллаж байсан бөгөөд сүүлийн зургаан жил Пакистанд амьдарч байжээ.