Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрсөн ням гарагт /2023.04.23/ буюу дөрөвдүгээр сарын 23-нд болсон хурдан морины уралдааны үеэр 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, хагалгаанд оруулсан ч гэмтлээ даахгүй дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нас барсан байна.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдсэн эмнэлэгт “Мориноос унасан хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ.
Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ны өдрөөс тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон юм.