Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөрхөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 195 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиж, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд мөн өдрийн 19:35 цагт түймрийг цурамд оруулж, 20:20 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай шатсан.