Өнгөрөгч оны сүүлээр БНХАУ, ОХУ цаашлаад Ази Европыг холбосон Баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам бүрэн ашиглалтад орсон.
Тэгвэл Ховдын Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх тус авто замаар транзит тээвэр явж эхэлснээр өдөр бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачаануудыг тээвэрлэж эхлээд байна.
Манай улсын эдийн засгийн 2 дахь коридор ийнхүү нээгдэж Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн #ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ын БООМТЫН СЭРГЭЛТ ийнхүү бодит биеллээ олж, АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ АН-4 ЗАМААР ТРАНЗИТ ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ.