Байгальд хамгийн удаанаар уусдаг хог хаягдлуудын нэг бол шил юм. Тэгвэл уг асуудлыг Ховд аймгийн Дөргөн суманд ухаалгаар шийдвэрлэж чадсан байна.
Тухайлбал, Дөргөн сумын Засаг даргын тамгын газраас хаягдал шилийг 100 төгрөгөөр худалдан авч сумынхаа нийтийн хог хаягдлын хашааны бүтээн байгуулалтаа хийхээр ийнхүү шилнүүд цуглуулж байгаа аж.
Тухайн шил худалдан авах зардлаа сумынхаа Хог хаягдлын сангаасаа шийджээ.