Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байгаа гэнэ. Түүнчлэн аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40.0 хувийг зарцуулж, 14.2 мянган тн өвс, 6.0 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж буй. Хамгийн их хорогдолтой нь Увс, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан аймгууд аж.