Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын 23-ны байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, 5 иргэний амь насыг аварч, 3 тээврийн хэрэгслийн татан гаргалаа.