Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Дугар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т 01.20-ны өдрийн 15.00-16.00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг энэ сарын 21-ний өдрийн 02.00 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэдтэй Г /12 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.21-ний өдрийн 12.50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн “Хайрцагийн тал” гэдэг газар /гэрээс баруун урд зүгт 50 км-т/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.