Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилчид шуурхай эрлийг зохион байгуулан цасан шуурганд алдагдсан 60 тооны үхрийг хилийн зурваст илрүүлэн эзэн холбогдогчдод нь хүлээлгэн өглөө.
Тодруулбал, нэгдүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэний өгсөн мэдээллийн дагуу 11-ний өдөр хилийн цэргийн 0285 дугаар ангийн эрэл хайгуулын бүлэг ОХУ-ын хилчидтэй хамтарсан бүлэг ажиллаж, Ингэснээр манай улсын иргэнд учирч болох 60 сая төгрөгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилалаа. Мөн малчдад малаа эзэн хариулгатай байлгах, малаа алдахаас урьдчилан сэргийлэх талаар анхаарууллаа.