Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй, зарим нутгаар явган шуургатай, Авто замаар зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 40-н чиглэлийн 43-н Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд, зам хариуцагч компаниуд хариуцсан замын ашиглалтын бэлэн байдлыг хангахаар доорх ажил хийгдэж байна.
1."Өсөндэвжих зам" ХХК А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлд тэнгэр цэлмэг зам даваа саадгүй. Автогрейдрээр Булган-Улсын хил чиглэлийн 17-18 км хоорондох авто замын хунгарласан болон халтиргаа үүссэн хэсгийн цасыг цэвэрлэж замаа өргөтгөх хөвөөний цас цэвэрлэх ажлууд хийгдэж байна. 30-42 авто ачигчаар цас түрж зайлуулах ажил хийгдэж байна. Автогрейдр-1, Ачигч-1, Үйлчилгээний машин-3, ИТА-1, Замчин-4 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
2. "Пирамид Проект" ХХК 1102 Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваанд бага зэргийн цас бударч явган шуургатай байна. 35-20км-т цас хусах ажил хийгдэж байна. Механизм -1, үйлчилгээний машин-1, Замчин-2, Ита-1, оператор-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
3. "Жол" ХХК А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлийн Зээгтийн даваанд цасаар шуурсан тул цас цэвэрлэх ажил 40-48 км-т хийгдэж байна. ИТА-1, Оператор-2, Жолооч-1, замчин-3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Улаанбайшинт Улсын хил орчимд цас цэвэрлэх ажил хийгдэж дууссан.