2023 оны нэгдүгээр сарын 20- ны 09.40 цагийн байдлаар ихэнх нутгаар явган шуургатай, Авто замаар зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 40 чиглэлийн 43 шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд, зам хариуцагч компаниуд хариуцсан замын ашиглалтын бэлэн байдлыг хангахаар доорх ажил хийгдэж байна.
"Өсөндэвжих зам" ХХК А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлд тэнгэр цэлмэг зам даваа саадгүй. Автогрейдрээр Булган-Улсын хил чиглэлийн 13-17 км хоорондох авто замын хунгарласан болон халтиргаа үүссэн хэсгийн цасыг цэвэрлэж замаа өргөтгөх хөвөөний цас цэвэрлэх ажлууд хийгдэж байна. 95-96 авто ачигчаар цас түрж зайлуулах ажил хийгдэж байна. Автогрейдр-1, Ачигч-1, Үйлчилгээний машин-3, ИТА-1, Замчин-4 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
"Пирамид Проект" ХХК 1102 Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваанд бага зэргийн цас бударч явган шуургатай байна. 40-50км-т цас хусах ажил хийгдэж байна. Механизм -1, үйлчилгээний машин-1, Замчин-2, Ита-1, оператор-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
"Жол" ХХК А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлийн Зээгтийн даваанд цасаар шуурсан тул цас цэвэрлэх ажил 40-48 км-т хийгдэж байна. ИТА-1, Оператор-2, Жолооч-1, замчин-3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Улаанбайшинт Улсын хил орчимд цас цэвэрлэх ажил хийгдэж байна. ШАХ бүрэн бүрэлдэхүүнээрээ 4. “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК А0403 Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 321-325км-т дайрга цацах болон нягтаршсан цас гараар цэвэрлэх ИТА-1, Замчин-5, үйлчилгээний машин-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
"Налайх АЗЗА" ТӨХК Улаанбаатар-Өндархаан чиглэлийн А0501 дугаартай авто зам 30-32 дахь км-т шуурч хунгарласан хэсэгт ачигчаар цас цэвэрлэх ажил хийж байна. ИТА-1, Оператор-1, Замчин-2, жолооч-2 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто зам 36-38 хэсэгт ачигчаар шуурч хунгарласан цасыг түрэх шуух ажил хийгдэж байна.