Оюуны өмчийн Үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан болжээ. Улмаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна. Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн эрхийн хамгаалалтад хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлэх, оюуны өмчийн хараат бус, кодлогдсон технологийг бүртгэхээр болсон. Энэ дагуу эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан, гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийг баримтлан урт хугацааны баримт бичигтээ тусгасан байна. Өдгөө дээр дурдсан ажлын хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Оюуны өмчийн газар ирэх онд байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, зорилтод хөтөлбөрийг биелүүлэхэд чиглүүлэх, уялдуулах чиглэлд онцгой анхаарч ажиллах аж.