Америкийн тэрбумтан, хамгийн сүүлд “Twitter”-ийн эзнээр тодроод байгаа Илон Маск тус олон нийтийн сүлжээн дэх хаагдсан хаягуудыг сэргээнэ гэдгээ мэдэгдэв.
“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, Маскийн явуулсан судалгаанд оролцогчдын дийлэнх нь хаагдсан хуудсуудад “өршөөл үзүүлэхийг” дэмжсэний дараа тэрбээр энэ тухай мэдэгджээ.
"Ард түмэн үгээ хэлсэн. Ирэх долоо хоногоос өршөөл үзүүлж эхэлнэ. Vox Populi, Vox Dei (ард түмний дуу хоолой бол Бурханы дуу хоолой)" гэж Маск хуудастаа бичсэн байна.
Тэрбээр 24 цагийн турш Твиттер хуудасны хэрэглэгчдийн дунд "Хууль зөрчөөгүй, хэрцгий спамд оролцоо бол хаагдсан хаягуудад өршөөл үзүүлэх эсэх" талаар санал асуулга явуулжээ. Санал өгсөн иргэдийн 72.4 хувь нь эерэг, 27.6 хувь нь эсрэг санал өгсөн байна. Судалгаанд нийт 3 сая гаруй хүн оролцжээ.
Өмнө нь Маск АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын хаагдсан хаягыг нээх тухай санал асуулга явуулсны дараа 15 сая хүний 52 орчим хувь нь АНУ-ын экс ерөнхийлөгчийн хуудасны "мөнхийн" блокийг арилгахыг дэмжсэний дагуу хаягыг нээж буйгаа мэдэгдсэн юм.