Хятадад коронавирусийн шинэ давалгаанаас болж нөхцөл байдал хурцдаж байгаа талаар “The Gardian” мэдээлэв.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар коронавирусийн 31,650 тохиолдол бүртгэгдсэн хүн нь дөрөвдүгээр сарын оргил үетэй харьцуулахад хэд дахин их аж.
Томоохон хотууд, тэр дундаа нийслэл Бээжин хотод хөл хорио тогтоож, ресторан, сургууль, биеийн тамирын заал, үсчний газрууд хаагджээ. Ариун цэврийн үйлчилгээний газрууд орон сууцны хорооллуудыг бүслэн хааж эхлэв. Хятадын бүх томоохон хотуудад халуун хэмжигч, царай таних камер бүхий дуулга өмсөн "ковид цагдаа" гэх хууль сахиулагчид гудамжнуулыг хянаж байна. Халуунтай хүмүүсийн хувийн мэдээлэл нэн даруй нэгдсэн мэдээллийн санд ордог.
Үүнээс гадна хаа нэгтээ томоохон хэмжээний үймээн самуун болж байна.
Жэнжоу хот дахь “Apple” компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрт олныг хамарсан үймээн болжээ.
Өнгрөсөн аравдугаар сард хэд хэдэн ажилчдаас коронавирусийн шинжилгээ эерэг гарсан тул үйлдвэрийг хорио цээрийн бүс болгон зарлажээ. Зарим хүмүүс хорионы бүсийг нэвтлэн гэр лүүгээ зугтсан байна. Үүнээс үүдэн аж ахуйн нэгжийн захиргаа шинэ хүмүүсийг ажилд авч, цалинг нь мэдэгдэхүйц нэмнэ гэж амлажээ. Энэ цалингийн зөрүү ажилчдыг олноор нь эсэргүүцэх шалтгаан болжээ.
Үүнээс гадна коронавирусийн халдвар авсан байж болзошгүй үйлдвэрийн "хуучин" ажилчидтай нэг өрөөнд байрлаж байна гэж "шинээр ирсэн" хүмүүс эсэргүүцжээ.
Жэнжоу дахь үйлдвэр нь iPhone утас угсардаг дэлхийн хамгийн том үйлдвэр аж.