21 аймаг, нийслэл дэх аялал жуулчлалын холбоод хамтран аялал жуулчлалын үндэсний зөвлөл байгуулж, өнгөрсөн хавар анхны хурлаа хийхдээ Өмнөговь дахь “Гайхамшигт говь”-ийг энэ жилийн тэргүүлэгчээр сонгосон. Тэгвэл тус байгууллагынхан Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран үндэсний зөвлөлийн ээлжит хурлыг Даланзадгад сумд зохион байгууллаа. Үүнд гишүүн байгууллагуудын төлөөллөөс гадна орон нутгийн БОАЖГ-ынхан оролцож, өдгөө хэрэгжүүлж буй, ирэх ондхийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан байна. Тухайлбал, Өвөрхангай аймаг зочлох үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн нэгэн төслөө танилцуулсан нь олон хүнээс үлгэр жишээ санаачилга гэсэн үнэлгээ авчээ. Энэнь гэртээ жуулчин хүлээж авдаг малчдыг чадавхжуулах төсөл аж. Үүнийг Өвөрхангайн БОАЖГ, Политехник коллеж хамтран хэрэгжүүлж буй бөгөөдэхний ээлжид Бат-Өлзий, Уянга сумын 28 өрхийн гишүүн, морин аяллын 25 хөтчийг нэг жилийн хугацаатай сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх олгохоор төлөвлөжээ.