Соёл иргэншлийн зүй тогтлыг урьдчилан таамаглах зорилготой Supercomputer World One нь хүн төрөлхтний мөхлийн огноог тодорхойлсон тухай Британийн “The Daily Star” сонинд бичжээ.
1970-аад онд Ромын клубын захиалгаар бүтээсэн уг төхөөрөмж соёл иргэншлийг 2050 онд сүйрнэ гэж тооцоолжээ.
Дэлхийн сүйрлийн шалтгаан нь хүмүүсийн үйл ажиллагаа, ялангуяа байгаль орчны бохирдол, түүний сөрөг үр дагавар байх юм байна. "Ойролцоогоор 2040-2050 оны хооронд энэ гараг дээр бидний мэдэж байгаа соёл иргэншсэн амьдрал оршин тогтнохоо болино" гэж урьдчилсан мэдээнд дурджээ. "Байгаль орчинд ээлтэй" машинд бүрэн шилжиж, төрөлтийг хатуу хянасан ч нөхцөл байдал сайжрахгүй гэнэ.
Өмнө нь цаг уур судлаач Йохан Рокстрем 50 хүрэхгүй жилийн дараа Бразил, Энэтхэг, Африк, Ойрхи Дорнодын зарим нутгаас агаарын температурын өсөлтөөс болж хүмүүс олнооор дайжиж магадгүй хэмээн мэдэгджээ. Эрдэмтний таамагласнаар 2.4 хэмээр дулаарах нь дэлхийг урьдчилан таамаглах аргагүй, "гамшгийн" үр дагаварт хүргэж, амьдралын цоо шинэ нөхцөлийг бий болгох аж. Манай гаригийн нэг хэсэг хvн амьдардаггүй газар болж мадагүй.