Их Британийн Ерөнхий сайд асан Лиз Трасс “Умардын урсгал” хийн хоолойд гарсан анхны дэлбэрэлт болсноос ердөө нэг минутын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад “it’s done” (хийчихсэн, амжуулсан) гэсэн мессеж илгээжээ гэсэн мэдээлийг Megaupload (файл солилцох) үйлчилгээг үндэслэгч Ким Дотком өгчээ.
Түүний ярьснаар эл мессежийн дараа ОХУ Лондоныг “Умардын хоолой”-д гарсан хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон гэх бусад нотлох баримтуулдыг олжээ.
Өмнө нь Британийн Ерөнхий сайдын утсанд үл мэдэх хакерууд нэвтэрсэн байсан тул Оросын тагнуулын алба мессежийг уншсан нь ойлгомжтой гэж Дотком шууд хэлсэн байна
Ким Дотком эх сурвалжаа нэрлэхгүй байгаа ч түүний өмнө нь цахим сүлжээндээ нийтэлж байсан олон мэдээлэл нь баримтаар нотлогдож байжээ.
Доткомын уг мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгслүүдэд тэсрэлт болоод байгаа бөгөөд дэлхий дахинаараа холбогдох албан ёсны хариултыг хүлээж байна.