Шинэ Зеландын засгийн газрын тэргүүн Жасинда Ардерныг долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа дэлхий нийтээрээ аврах хэрэг гарав гэж The Canberra Times бичжээ.
Жасинда Ардерныг Антарктидад аялах үеэр түүний сууж явсан 50 жилийн настай C130 Hercules цэргийн нисэх онгоц хөлдөөд хөөрөх боломжгүй болсон байна. Аз болоход Ерөнхий сайд, түүний найз залуу Кларк Гэйфорд болон дагалдан яваа хүмүүсийг Крайстчерч руу явж байсан Италийн цэргийнхэн хөлөг онгоцондоо суулгажээ. Өглөөний 6 цагийн үед гэртээ ирэх ёстой байсан ерөнхий сайд оройны 6 цагт цэргийн нисэх баазад газардсан байна.
Жакинда Ардерны Антарктидад хийсэн аялал эхнээсээ л барцтай байжээ. Цаг агаарын таагүй байдлаас болж түүний сууж явсан онгоц мөсөн тивд газардах боломжгүй болсон бөгөөд хөөрснөөс хойш хоёр цагийн дараа о чиглэлээ өөрчлөн буцаж нисжээ. Ерөнхий сайд маргааш нь Америкийн цэргийн Боинг С17 буюу илүү хурдан, том онгоцоор Антрактид руу ниссэн байна.
Орон нутгийн хэвлэлүүд мэдээлж буйгаар Ардерн уур амьсгалын өөрчлөлт ямар аюултай болохыг өөрийн нүдээр харахаар Антарктид руу явжээ. Тэрээр мөн Росс арал дээр байрлах “Скотт” шинжлэх ухааны станц нээгдсэний 65 жилийн ойг тохиолдуулан тус баазад зочилсон байна. “Бидний олонхи нь энд хийгдэж буй судалгааны талаар сонссон. Гэхдээ цаасан дээр унших нэг, ирж, бүх зүйлийг биечлэн үзэж, эдгээр судалгаанд хамрагдсан хүмүүстэй ярилцах хоёр огт өөр зүйл шүү дээ” гэж Ерөнхий сайд хэлсэн байна.
1980-аад оны эхэн үеэс засвар хийх шаардлагатай байсан Скотт баазын барилга байгууламжийг сэргээн засварлахад зориулж Шинэ Зеландын засгийн газар хөрөнгө гаргажээ.