Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ 5,8 хувиар өссөнийг Чикагогийн биржийн арилжааны ;даваа гарагийн мэдээлэл харуулав. Энэ нь ОХУ “үр тарианы гэрээнээс” гарсантай холбоотой аж.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд тодорхойгүй хугацаагаар оролцохоо зогсоож байгаагаа мэдэгдсэн.
Украины дронууд Оросын Хар тэнгисийн флот руугаа халдсаны дараа ОХУ эл шийдвэрийг гаргажээ.