Америкийн реппер Канье Уест 2018 онд гаргасан цомогтоо Hitler гэж нэр өгөх гэж байжээ. Энэ ухаалаг бус алхмаас нь түүний продюссерууд арай гэж болиулжээ.
Уран бүтээлч нацист Германы удирдагч Адольф Гитлерийн намтар түүхийг зүгээр нэг сонирхоод зогсохгүй түүнийг бүр илт бишрэн шүтдэг гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Уэст ХХ зууны гол нацистын улс төр үзэл суртлын “Mein Kampf” (Миний тэмцэл) номыг уншсан тухайгаа нэг биш удаа мэдэгдэж , Гитлерын улс эх орондоо хийсэн зүйлийг биширдгээ ил тод илэрхийлдэг аж.
Энэхүү мэдэгдэл нь уран бүтээлчдэд таагүй үр дагавар авчирсан бөгөөд хэд хэдэн компаниуд түүнтэй хамтарч ажиллахаас татгалжээ.
Тухайбал Universal Music Group компани Уэстийн дээрх мэдэгдлийн улмаас гэрээгээ цуцалснаар, уран бүтээлч маш өндөр цалинтай ажлаа алдсан байна.
"Бид антисемитизм болон бусад үзэн ядалт,, ялгаврлан гадуурхалтыг тэвчихгүй” гэж тус компани мэдэгджээ.
Өмнө нь алдарт “Adidas” компани мөн Уэстийн мэдэгдлийн улмаас долоон жилийн түншлэлээ цуцалж байгаагаа мэдэгдсэн юм.