Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн одоогийн төрийн тэргүүн Жаир Болсонару сонгуулийн дараа ямар нэгэн тайлбар хийгээгүйгүй бөгөөд өргандөө бүгэн хэнтэй ч ярихгүй байгаа гэж “Folha de São Paulo” сонин мэдээлэв.
"Болсонару нь Альворада харшид (түүний оршин суудаг газар) байгаа. Тэрбээр хэнтэй ч тэр байтугай Засгийн газрын гишүүдтэй утсаар ярих эсвэл тэднийг байрандаа хүлээж авахыг хүсэхгүй байна" гэж хэвлэлд бичжээ.
“Сэтгүүлчид Болсонарогийн амьдардаг өргөөний гадаа жижүүрлэн, түүнийг гарч ирж мэдэгдэл хийхийг хүлээж байна. Ойролцоогоор 40 минутын өмнө тус байрны гэрлийг унтраалаа” гэж РИА Новости агенталгийн сурвалжлагч дамжуулжээ.
Өмнө нь хоёр ч удаа ерөнхийлөгчөөөр сонгогдож байсан Луис Инасио Лула да Силва нь Өмнөд Америкийн энэхүү Бүгд Найрамдах Улсыг гурав дахь удаагаа тэргүүлэх нь.
Тэрбээр сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдын 99,63 хувийн саналыг тоолоход 50,88 хувийн санал авснаар Бразил улсын Сонгуулийн дээд шүүх түүнийг ялагчаар тодруулсан байна.