Сеул хотын Итэвон дүүрэгт 150 гаруй хүний аминд хүрсэн шахцалдааны дараа 3700 гаруй хүн сураггүй алга болсон өргөдлийг Сөүлийн цагдаагийн газар хүлээн авсан тухай Ёнхап агентлаг мэдээллээ.
Бямба гарагийн орой Хэллоуины баярыг (Христосын шашаны сүсний баяр) маш өргөн тэмдэглэдгээрээ алдартай Итэвон дүүрэгт 100 мянга гаруй хүн цугларч ямар нэгэн шалтгаанаар шахцалдаан үүссэний улмаас 153 хүн амиа алдаж, 82 хүн шархадсан юм.Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр амиа алдагсдын 22 нь гадаадын иргэн байжээ.
Хотын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр алга болсон хүмүүсээс 140 хүнийг олоод байгаа аж.
Болсон явдлын гэрчүүд үймээний талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Зарим нь ухаан алдсан хүмүүст ер бусын шинж тэмдэг илэрч байсан хэмээсэн бол зарим нь ийм олон тооны хохирогчид зөвхөн шахцалдаанаас болж нас барахгүй бөгөөд химийн бодисоор хордсон байж магадгүй гэж ярьжээ.
Хууль хяналтын байгууллага шалгааныг илрүүлэх тал дээр ажиллаж байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёол эмгэнэлт явдалтай холбогдуулан үндэсний гашуудал зарлажээ.