ДБЭТ-ын уран бүтээлчид өнөө жилийн үзвэрээ Ж.Вердийн “Айда”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Ж.Пуччинийн “Тоска” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур”, Л.Минкусын “Дон Кихот” балетаар нээсэн. Тус хамт олон үргэлжлүүлэн ирэх сард Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”, Н.А.Римский Корсаковын “Шехерезада” балет, П.Чайковскийн “Евгений Онегин”, Б.Шаравын “Чингис хаан” дуурийг олноо хүргэнэ. Дээр дурдсан уран бүтээлүүдээс П.И.Чайковскийн “Хунт нуур”, Л.Минкусын “Дон Кихот” балетыг онцолж, тайзнаа тод гэрэлтсэн шинэ, залуу гоцлоочдыг танилцуулъя.
ЗИГФРИД ХАНХҮҮГИЙН ХОЁР ТӨРХ
В.И.Бегпчев болон В.Ф.Гельцерийн цомнолоор Москвагийн Их театрт 1877 оны хоёрдугаар сард анх удаа тоглосон уг сонгодог бүтээлийн хөгжмийн зохиолч нь П.И.Чайковский. Харин манай улсад Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэглэснээр 1975 оны зургадугаар сарын 28-наас хойш “Хунт нуур”-ыг тасралтгүй тоглож буй.
Сартай шөнө, эзгүй талд нуурын ус цэлцэлзэн хадан хавцал ёрдойн үзэгдэнэ. Сүрэг хун нуурт хөвөх бөгөөд хамгийн сүүлд толгойдоо титэмтэй хөвөх хун бол хорон санаат Ротбартын ид шидэнд автсан Одетта байлаа. Ханхүү Зигфрид хунг агнах гэсэн ч амжаагүй тул нөхдөө буцааж, өөрөө ганцаар үлдэннуурыг сахив. Гэнэт хадан хавцал гэрэлтэн, титэмт хун залуу сайхан бүсгүй болон хувирч уйтгартайяа бүжиглэв. Энэ удаа “Хунт нуур” балетын тэргүүн цагаан хун Одетта, Одиллияд Гавьяат жүжигчин Б.Саруул, О.Анужин нар гоцолсон. Тус уран бүтээлийг үзэгчдэд хүргэхэд хар, цагаан хунд бүжиглэх гоцлоочийг түлхүү танилцуулдаг бол харин энэ удаа тус балетын ханхүүд “хувирсан” уран бүтээлчдийг онцолъё.
Шилтгээний ойролцоох цэцэрлэгт ханхүү Зигфрид насанд хүрсэн баяраа тэмдэглэхэд түүний найз нөхөд, хүмүүжүүлэгч өвгөн төдийгүй хатан ээж нь ч иржээ. Цэнгүүн дуусахад хатан авхай маргаашийн найр дээр ханиа сонгох ёстойг хүүдээ сануулав. Хэнд ч дурлаж үзээгүй ханхүү Зигфрид бодолд автан уйтгарлалаа. Зигфридэд Ө.Мөнхжин, А.Тэмүүлэн нар гоцолсонюм. Ө.Мөнхжин нь 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн бөгөөд 2018 оноос ДБЭТ-т ажиллаж байна. Түүнийг дотоодын үзэгчдээсээ илүүтэй олон улсын уралдаануудад амжилттай оролцож, гадаадын үзэгчдэд түрүүлж танигдсан уран бүтээлч гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, П.И.Чайковскийн “Щелкунчик”, “Хунт нуур”, А.Аданы “Жизель”, И.Морозовын “Амттаны доктор” зэрэг бүтээлийнгол дүрүүдийг бүтээсэн тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан IBCC уралдааны тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Орос, Япон, Еврази” балетын анхдугаар уралдааныдэд байрт шалгарсан билээ. Мөнэнэ онд БНСУ-ын олон улсын балетын уралдааны тэргүүн байрыг эзэлсэн юм.
А.Тэмүүлэн нь 2017 онд Монгол Улсын Консерваторыг дүүргэж, улмаар АНУ-ын Колордагийн Балетын академид мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч. 2017 оноос ДБЭТ-т ажиллахдаа П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Ротбарт, А.Аданы “Жизель”-ийн Ганс, Ф.Херольдын “Дэггүй Лиз”-ийн Колен, А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур”-ынРомын жанжин, Ж.Чулууны “Уран Хас”-ынХас, Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго балетын Төмөрт “хувирч” байв. Тэрбээр олон улсын цөөнгүй уралдаанд амжилттай оролцсон бөгөөд хамгийн сүүлд гэхэд Олон улсын бүжгийн наадмуудын холбооноос зохион байгуулсан зургаа дахь удаагийн уралдааны гран при шагналыг хүртсэн чадварлаг бүжигчин.
Ханхүү хар шидтэн Ротбардтай тэмцэж хүч нь барагдах тэр мөчид титэмт хун Одетта хадан хясаанаас үсэрч ханхүү Зигфридийн гар дээр уналаа. Чин үнэнч хайрын хүчинд нуурын үер намдаж, өштөн дайсан дарагдахад дурлалт хосод баяр хүргэх мэт наран мишээж мандав. Ротбартад Э.Эрдэнэжаргал, алиа салбадайд Ц.Мөнгөндалай, Б.Төгөлдөр, хатан хаанд Б.Ариунтулга, Вольф гангад Ц.Төмөрсүх нар бүжиглэсний зэрэгцээ Г.Батчимэг, Б.Марал, Б.Халиунаа нар том, М.Нандинцэцэг, Г.Нямцэрэн, Ц.Хишигжаргал, Э.Уянга нар жижиг хунгууд, Б.Халиунаа, Б.Хулан, Б.Дөлгөөн, О.Олонбаяр, Б.Марал, Х.Галтулга нар тасдетриосбуюугурвал бүжгийг толилууллаа. “Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны тайзнаа хэдэн мянган удаа тоглож, тэр бүртээ үзэгчдийн сэтгэлийг татдаг нандин бүтээл юм.
ҮЗЭСГЭЛЭНТ КИТРИ
Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетын хөгжим бичсэнээс утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа “Дон Кихот” хамгийн онцгой нь хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Испанийн алдарт зохиолч М.Сервантесийн “Дон Кихот” зохиолыг анх 1743 онд Францын Дуурь, бүжгийн театрт бүжгэн жүжиг болгон тогложээ. Дараа нь Л.Минкус бүжгэн жүжигт зориулсан хөгжим бичиж, алдарт дэглээч Мариус Петипа дэглэснээр 1869 оны арванхоёрдугаар сард “Дон Кихот”-ыг Москвагийн Их театрт нээсэн нь сонгодгуудын сор болсон юм. Харин Монголд1971 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар тоглосон түүхтэй. Тухайн үед бүжгэн жүжгийн гол дүр болох Китрийн дүрд Ю.Цэрмаа, Базилийн дүрд О.Ганбаатар, Мерседесийн дүрд А.Навчаа нар бүжиглэжээ.
Энэ удаа хайр сэтгэлт Китри, Базиль нарын дүрд Г.Нямцэрэн, М.Нандинцэцэг, О.Даваадорж, Х.Галтулга нар гоцоллоо. Үзэсгэлэнт Китрид гоцолсон Г.Нямцэрэн нь ОХУ-ын Пермь хотын Балетын сургуулийг 2018 онд дүүргэснээсээ хойш ДБЭТ-т балетын жүжигчнээр ажиллаж буй. Эл урлагт шимтэгсэд түүнийг Б.В.Асафьевын “Парисын дөл” балетын па де де, П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын вальс, “Цөмөөхөй”-н па де труаг хэрхэн чадварлаг бүжиглэснийг андахгүй. Тэрбээр 2019 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон “Орос, Япон, Еврази” балетын анхдугаар уралдааны гуравдугаар байрт шалгарч, 2022 онд БНСУ-д зохион байгуулсан олон улсын уралдаанаас мөн гутгаар байрын шагнал хүртсэний зэрэгцээ дотоотын уралдаануудад ч амжилттай оролцож байжээ. Мөн 2019 онд БНСУ-ын “Wise” балетын театрын “Жизель” уран бүтээлд тус театрын жүжигчидтэй хамтран тоглосон юм. Мөн Китрид “хувирсан” М.Нандинцэцэг нь тус театрт 2017 онд Монгол Улсын Консерваторыг төгссөнөөсөө хойш ажиллаж буй. Тэрбээр энэ хугацаанд театрын тайзнаа дэлхийн сонгодог болон Монголын үндэсний сонгодог уран бүтээлүүдэд амжилттай тоглож байгаа юм. Тодруулбал, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетын Лиз, Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Сванильда, П.И.Чайковскийн “Щелкунчик”-ийн Маша, “Хунт нуур”-ын гол дүр хар, цагаан хун Одетта, Одделия, А.Аданы “Жизель”-ийн Жизельд гарамгай бүжиглэдэг. М.Нандинцэцэг 2018 онд БНСУ-д зохион байгуулсан олон улсын уралдааны тусгай байрт шалгарч, ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон “Орос, Япон, Еврази” балетын анхдугаар уралдаанд амжилттай оролцсон юм.
ДБЭТ-ын тайзнаас 51 жилийн турш хүргэж буй “Дон Кихот” балет эх зохиолын нэгээхэн хэсэг буюу Китри, Базиль нарынхайр дурлалыг хэрхэн аварч буй талаарх хөгжилтэй түүхийг Китригийн аав, гуанзны эзэн Лоренцо, Китритэй гэрлэнэ гэж бат итгэсэн баян тайж Гамаш, мөн Дон Кихотын үнэнч дагуул, зэвсэг агсагч Санчо Панса нарын дүрээр илэрхийлдэг. Дон Кихотод Х.Чойжилсүрэн, Санчо Пансад Ц.Мөнгөншагай, Лоренцод С.Ганбат, Гамашт Ц.Төмөрсүх нар бүжиглэсэн юм. Түүнчлэн Ө.Мөнхжин, Б.Марал, О.Олонбаяр, Э.Уянга, Ц.Хишигжаргал, Б.Хулан, Б.Лхагвадулам, Д.Хишиг, Б.Ундралсайхан, О.Эрхэмжаргал, С.Нямжаргал, Ч.Энхжинмаа, А.Тэмүүлэн, М.Нямтайван, Б.Халиунаа нар Китрийн найзуудад хувирч, Амур “болж”, зүүдний вариац, гитартай бүжиг тэргүүтэй сэтгэл догдлуулам бүжгүүдийг хүргэсэн. Испани маягийн хөнгөн хөгжим, гал цогтой бүжгээс санаа авсан эл балетэхнээсээ дуустал салахын аргагүй сонирхолтой, сэтгэл татам байхын зэрэгцээ тайзны шийдэл, өнгө будаг нь мөн испани нутгийн өнгө алагласан орчин, ахуйг илэрхийлдэг тул өнөөг хүртэл сонгодог урлаг сонирхогчдын хүлээж, догдолж үздэг уран бүтээл байсаар буй юм.
Бэлтгэсэн А.Тайшир