Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй Оросын бүлэглэлийн командлагчаар армийн генерал Сергей Суровикинийг томилоод байгаа. 2017 оны арваннэгдүгээр сараас Оросын Агаар-Сансрын хүчнийг, 2019 онд Сири дэх Оросын цэргийг командалж, ажиллагааны бүсэд Оросын цэргийн Өмнөд бүлэглэлийг хариуцаж байсан арвин туршлагатай генерал юм. Тэрбээр эрс, стандарт бус үйл ажиллагаа явуулж чаддаг, үүнийг нь нотлох баримт түүний намтарт цөөнгүй бий.
Сергей Суровикин 1966 оны аравдугаар сард Новосибирскталбан хаагчдын гэр бүлд төржээ. 1987 Омск хотын Ерөнхий цэргийн командын дээд сургуулийг алтан медальтай төгсөв. Сүүлд нь Фрунзийн нэрэмжит Цэргийн академийн командын салбарыг, 2002 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Цэргийн академийг тус тус онц дүнтэй төгссөнбайна. 1980-ад оны эцсээр С.Суровикин мотобуудлагын салааны захирагчаас ротын дарга, батальоны даргын орлогчийн албыг хашиж эхэлжээ. Батлан хамгаалах яамны цахимхуудсандбайгаа С.Суровикиний албан ёсны намтарт нь байхгүй ч зарим баримтаас үзвэл тэрбээр Афганистанд байсан Зөвлөлтийн хязгаарлагдмал тооны цэргийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан аж. 1991 онд Таманы дивизийн гвардын мотобуудлагын II батальоны командлагчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд штабын даргаар томилогдов. Тухайн оны наймдугаар сард Орост үймээн дэгдэж, Москвагийн байдал дайны ирмэгточиж, гурван хүний амь үрэгдсэн билээ. Наймдугаар сарын 21-ны шөнө С.Суровикинийн командалсан явган цэргийн батальон үймээн дэгдээгчдийн бэхлэлтийг сэтлэхийг оролдсон бөгөөд үүний дараа генералыг хэдэн сар “Матросская тишина” шоронд хорьсон байдаг. Оны эцсээр Москвагийн прокурорын байгууллага генерал хийгээд цэргийн бусад алба хаагчдын эсрэг эрүүгийн хэргийг “бүрэлдэхүүнгүй” хэмээн дүгнэж зогсоосон байна.
Дэд хурандаа Виктор Цибизов 2004 оны гуравдугаар сард прокурорын байгууллагад хандаж дивизийн командлагч, хошууч генерал Сергей Суровикин өөрийг нь зодлоо хэмээн гомдолложээ. Түүний хэлснээр бол гуравдугаар сарын 14-нд болсон Төрийн Думийн сонгуулиар Цибизов буруу хүний төлөө саналаа өгснөөс энэ явдал үүдсэн байна. Суровикинийбуруутайг нотлох ямар ч баримт олдсонгүй, дэд хурандаа ч гомдлоо буцааж авав. 2004 оны дөрөвдүгээр сард хошууч генерал С.Суровикин хурандаа Андрей Штакалыг дуудсан байна. Хамт алба хаагчдынхнь өгүүлснээсүзвэл тэр хоёр нэлээд чанга дуугаар ярилцаж, дараа нь хурандаа штабт байсан офицеруудын нүдэн дээр амиа хорлохыг завдсан аж. Штакал хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэж, тэнд амьсгал хураажээ. Энэ тохиолдолд хошууч генералын буруутайг нотлох баримт бас л олдсонгүй.
Чеченьд байсан Улаан тугийн одонт гвардын 42 дугаар мотобуудлагын командлагчаар 2004 оны зун С.Суровикин томилогдов. Энэ нэгтгэл Умард Кавказ дахь алан хядах ажиллагааг эсэргүүцэх бүсэд Батлан хамгаалах яамны бүлэглэлд багтаж, Чеченийн дайчидтай нэг бус удаа тулалдаж байсан аж. Дивизийг командалж байсан С.Суровикин хатуу чанга, шаардлага өндөртэй дарга гэсэн хүндлэл хүлээсэн байна. Амиа алдсан нэг цэргийнхээ төлөө дайсны гурван дайчныг хөнөөнө гэж Сергей Суровикин хэлдэг байж. Хэвлэлд бичиж байснаар тухайн үед Умард Кавказад байдал их түргэн өөрчлөгдөж, түүнийг судалж, шийдвэр гаргахад хугацаа их давчууддаг байсан нөхцөлд Тажикистанд Суровикиний олж авсан байлдах арвин туршлага гойд хэрэг болж байсан гэдэг. Цэргүүдийнхээ хийсэн үйлдлийг хаацайлах явдал генералд хэд хэдэн удаа тохиолдож байв. Үүний нэг нь зургадугаар сарын 4-нд “Восток” батальоны хийсэн цэвэрлэгээ юм. Бороздинов тосгонд зэвсэглэсэн 400 орчим хүн орж ирээд дөрвөн байшингшатааж 11 эрэгтэй хүнийг барьж аваад явжээ. Түймэрдсэн байшингуудаас хоёр хүний цогцос олдсон байна. “Восток” батальон тосгоноос оршин суугчдыг олзолсон тухай яриа ямар ч үндэслэлгүй бөгөөд улс төрийн байдлыг ганхуулах зорилготой байсан нь хошууч генерал С.Суровикиний хийсэн мэдэгдлээс тодорхой болжээ. Дараа нь генерал гвардын 20 дугаар армид алба хааж, 2005 оны арваннэгдүгээр сард командлагчийн орлогч, 2006 оны тавдугаар сард штабын дарга, командлагчийн нэгдүгээр орлогч, 2008 оны дөрөвдүгээр сард тус армийн командлагч болсон байна.
Сергей Суровикин
Сергей Суровикин 2008 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын шуурхай удирдлагын ерөнхий газрын даргаар томилогдонулсынхаа батлан хамгаалах үйл ажиллагааг төлөвлөж, цэргүүдийг удирдах үүрэг хүлээх болов. Тэрбээр “Гүрж дэх хэрэг явдал”- ын дараа Оросын армид хийж эхэлсэн өргөн цар хүрээтэй өөрчлөлтийн үед энэ албыг хашиж байлаа. 2007 оны хоёрдугаар сараас 2012 оны арваннэгдүгээр сард Батлан хамгаалахын сайд байсан Анатолий Сердюков, 2008-2012 онд Жанжин штабыг толгойлж байсан Николай Макаров нарын удирдлага дор С.Суровикин ажиллаж байсан юм. 2010 оны нэгдүгээр сараас Екатеринбургт төвтэй Привольж-Уралын цэргийн тойргийн штабын дарга, командлагчийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаад энэ оны эцсээр Төвийн цэргийн тойргийн штабын даргаар томилогдов. 2011 оны хавраас С.Суровикин Зэвсэгт хүчний цэргийн цагдаагийн удирдах ерөнхий газрыг үүсгэн байгуулах ажлын хэсгийг тэргүүлэн ажиллаж, дараа нь Батлан хамгаалах яамны цэргийн цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч болов. 2014 оны долдугаар сарын 1-нээс тус бүтцийг дэслэгч генерал С.Суровикин удирдах болсныг сайд А.Сердюков сэтгүүлчдэд мэдээллээ. Гэтэл ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн ерөнхий прокурор Сергей Фридинский үүнийг эсэргүүцэж, 1995 онд Сергей Суровикин “галт зэвсэг хууль бусаар олж, борлуулахад оролцсон, түүнийг эзэмших журам”-ыг зөрчсөний учир нэг жил хоригдох ял авч байсан гэсэн хэл ам хийжээ. Энэ ялыг хүчингүй болгосон юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул шүүхийн энэ ялыг 2012 онд цуцалсанаж. Эцэст нь С.Суровикинийг цэргийн цагдаагийн газрын тэргүүнээр томилолгүй, Хабаровскод штаб нь байрладаг Дорнод цэргийн тойргийн штабын дарга, командлагчийн нэгдүгээр орлогчоор ажиллуулав. Нэг жилийн дараа тус тойргийн командлагч боллоо. Энэ албанд байхдаа Курилын арал, Арктикт цэргийн дэд бүтэц байгуулах ажилд идэвхийлэн зүтгэжээ. 2017 оны гуравдугаар сараас С.Суровикин Сирийн нутаг дэвсгэрт байсан Оросын цэргийн бүлэглэлийг удирдах болов. Энэ үед Сирийн арми Оросын цэргүүдийн дэмжлэгээр стратегийн хэд хэдэн ажиллагаа явуулж, улсынхаа нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг, тээврийн гол замууд, нефтийн орд болон бусад олон объектод хяналтаа тогтоосонюм. 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгч Владимир Путиний зарилгаар С.Суровикин Агаар-Сансрын хүчний ерөнхий командлагчаар томилогдлоо. Нислэг хийж үзээгүй, нисэх хүчинд ажиллаж байгаагүй хүн Оросын түүхэнд анх удаа агаарын хүчнийг удирдах болов. Тэгэхдээ С.Суровикин бол ямар ч зорилтыг шийдэж чаддаг ер бусын цэргийн алба хаагч гэж түүнийг мэдэх хүмүүс ярьдаг аж. Ийн ярьдаг хүмүүсийн нэг нь Умард Кавказ дахь цэргийн бүлэглэлийн командлагч байсан, хурандаа генерал Вячеслав Дадонов юм. Генерал С.Суровикин Чеченьд миний удирдлагад ажиллаж байсан. Санаачилгатай, шийдмэг, байлдааны хүнд хэцүү нөхцөлд шийдвэр гаргаж чаддаг дарга. Ямар ч нөхцөлд биелүүлж чаддаг болохоор түүнд даалгавар өгчихөөд шалгах хэрэгцээ ер байхгүй. Генерал С.Суровикин бол шинэ төрлийн армийн дарга хүн. Хурандаа генерал В.Дадонов ийн ярьжээ.
Арабын БН Сири улсад байлдааны үүрэг гүйцэтгэхдээ эр зориг гаргаж, баатарлаг гавьяа байгуулсны учир 2017 оны арваннэгдүгээр сарын 8-нд С.Суровикинд ОХУ-ын баатар цол хүртээжээ. 2022 оноос С.Суровикин Украинд цэргийн тусгай ажиллагааны бүсэд цэргийн Өмнөд бүлэглэлийг удирдаж байв. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу аравдугаар сарын 8-нд С.Суровикинийг тусгай ажиллагааны бүс дэх Оросын бүх цэргийн анхны командлагчаар томилсонюм.
С.Суровикиний удирдаж байгаа тусгай ажиллагааны бүс дэх цэргийн нэгдсэн бүлэглэлийн командлал Батлан хамгаалах яамны төдийгүй энд байгаа хүчний бусад бүтцийн хүчийг нэгтгэх боломж бий болно гэж Оросын олон улсын асуудал эрхэлсэн зөвлөлийн шинжээч Илья Крамник үзэж байна. Нэгдмэл удирдлагатай байх нь цэргүүдийн үйл ажиллагаа үр дүнтэй байх нөхцөл болдог гэж И.Крамник тэмдэглэсэн байдаг. С.Суровикинийг орчин цагийн дайны талаар мэдлэгтэй, түүнд тохирох ёс суртахуун-эр зоригийн чанар бүхий сайн бэлтгэгдсэн цэргийн дарга гэж үнэлдэг байна.
Чеченийн БНУ-ын удирдагч Рамзан Кадыров ч С.Суровикинийг цэргийн тусгай ажиллагааны бүсэд байгаа нэгдсэн бүлэглэлийн шинэ командлагчаар томилсныг мөн ийн үнэлдэг аж. Р.Кадыров, С.Суровикин нар биенээ 15 жилийн өмнөөс мэдэх танилууд аж. Нэгдсэн бүлэглэл найдвартай хүний гарт очиж, байдал сайн зүг тийш өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Чеченийн удирдлагч илэрхийлжээ. Сергей Суровикинийг “Оросын армийн хамгийн мэдлэг чадвартай командлагч” хэмээн “Конкорд” компанийн эзэн, хувийн цэргийн “Вагнер” компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин үнэлж байна. Тиймээс түүнийг “генерал Армагеддон” (Эртний Грекийн домогт өгүүлснээр сайн сэтгэл, хорон муу санааны тулаан болсон газрын нэр) гэж нэрлэдэг бөгөөд цэргийн тусгай ажиллагааны бүсэд Оросын цэргүүд ойрын үед огт өөр, илүү үр дүнтэй тактик харуулж чадна гэж хүлээж байгаа юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант