Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурлын хаалтын арга хэмжээний үеэр БНХАУ-ын дарга асан 79 настай Ху Жинтаог хурлын танхимаас албадан гаргажээ.
Тэрбээр одоогийн төрийн тэргүүн Ши Жиньпиний зүүн талд сууж байсан бөгөөд намын ёслолын ажиллагааг хариуцдаг гол хоёр "зохион байгуулагч" Ван Хунин, Ли Жаншу нар Ху Жинтао дээр очин ямар нэгэн зүйл хэлжээ. Гайхсан Ху Жинтао толгойгоо сэгсрэн хажуудаа суугаа Ши Жиньпинд ямар нэг юм хэлэхийг оролдсон боловч хоёр түшмэл түүнийг суудлаас нь босгох гэж оролдсон байна. Тэдний нэг нь бүр экс төрийн тэргүүний бэлхүүсээр нь барьж аваад өргөх гэж үзжээ. Эцэст нь тэд ямар ч байсан Ху даргыг чуулганы танхимаас гарахыг ятгаж чадав.
Яагаад түүнийг чуулганы танхимаас албадан гаргасан талаар албан ёсны тайлбар өгөөгүй байгаа ч Хятадын зарим хэвлэл мэдээлснээр 79 настай Ху Жинтаогийн бие нь муудсан тул туслахууд түүнийг танхимаас гаргаж, амрах өрөөнд оруулжээ.
Дэлхийн мэдээллийн агентлагуудын бичиж буй хувилбаруудаар Ху Жинтао нь ХКН-д Ши Жиньпиний эсрэг фракцыг удирдаж байсан бөгөөд түүнийг гурав дахь удаагаа дахин сонгогдохын эсрэг байсан тул экч ерөнхийлөгчийг олон нийтийн өмнө доромжлох оролдлого байж болох. Ху Жинтао танхимаас гарахдаа Ерөнхий сайд Ли Кэцяны мөрөн дээр алгадсан юм. Магадгүй тэрбээр Ли Кэцяныг нэр дэвшихийг нь дэмжиж байсан байх. Эсвэл Ши Жиньпиний эсрэг үг хэлэхийг хүссэн, тиймээс түүнд боломж олгоогүй байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Ху Жинтао өөрөө юу болоод байгааг ойлгохгүй, танхимыг орхихоос татгалзсаныг үндэслэн шд шинжээчид дээрх хувилбарыг илүү дэмжжээ.
Хоёр дахь хувилбар нь Ху даргыгм эрүүл мэндийн шалтгаанаар авч гарсан. Ухаан санаа төдийлэн саруул биш үед хүн юм ойлгохгүй болох явдал байдаг. Гэвч энэ хувилбарт итгэх хүн цөөхөн гэж шинжээчид үзэж байна
Тэдний дэвшүүлж байгаа урав дахь хувилбар нь еслолын алдаа байж болно. Ху Жинтао сүүх ёсгүй газраа суусан. Тэр их хуралд "хүндэт төлөөлөгч" байсан бөгөөд намын байгууллагаас төлөөлөгчөөр ч сонгогдоогүй учир их хурлын энэ хэсэгт оролцох ёсгүй байсан. Дэглэм хатуутай нам ийм алдаа гаргах нь үнэмшил муутай.
Хурлын үеэр яг юу болсныг бид хэзээ ч мэдэхгүй байж магадгүй. Ямартай ч Си Зиньпин гурав дахь удаагаа БНХАУ-ын даргаар дахин сонгогдох нь дотохой болж байна