2012 оны 12-р сард Коннектикут мужийн Сэнди Хук хотын бага сургуульд нэгэн гэмт этгээд 20 хүүхэд, 6 том хүнийг буудсан аймшшигт хэрэг гарсан байна. Энэ эмгэнэлт явдал дэлхий нийтийг цочироож, олон улс орон эмэгнэн гашуудсан юм.
Харин энэ хэрэг бодит болсон эсэхэд эргэлзэх хүмүүс байжээ. Тэдний дунд Америкийн алдартай сэтгүүлч, хөтлөгч Алекс Жонс байв. Тэрээр өмнө нь ч янз бүрийн үйл явдлын талаар маш хачирхалтай,огцом тайлбар хийдэг байв. Тухайлбал, 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагыг Америкийн засгийн газар өөрсдөө хийсэн ажил гэж анх хэлсэн хүмүүсийн нэг нь Жонсон юм. Сэнди Хук сургуульд гарсан хэргийг тэрбээр тавилттай жүжиг, зурагтаар гараад байгаа хохирогчид нь хөлсний жүжигчид байж магадгүй гэсэн тайлбар хийсэн байна. Жонсын үгээр тэрхүү жүжүгийг галт зэвсгийн чөлөөт худалдааг хязгаарлахыг дэмжсэн хөдөлгөөнийнхэн зохион байгуулсан байж магадгүй аж.
Энэхүү мэдэгдлээс дараа амиа алдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд шүүхэд гомдол гаргасан байна. Ганц эцэг эхчүүд бус галт зэвсгийн чөлөөт худалдааг хязгаарлахыг дэмжсэн хөдөлгөөнийнхэн ч нэр төрд халдсан гэж хөтлөгчийг шүүхэд өгчээ.
А.Жонс тэдгээр хөдөлгөөнийхэнтэй шүүхдээд ялагдаж, 5 сая доллар төлөх болсон бол Сэнди Хук хотын шүүх түүнийг амиа алдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сэтгэл зүйн хохиролд нэг тэрбум долларын нөхөн олговор төлөх шийдвэр гаргажээ.