НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украны бүс нутаг Луганск, Донецк, Херсон, Запорожье мужуудад явуулсан бүх нийтийн санал асуулга болон тэдгээрг газар нутгийг ОХУ өөртөө нэгтгэсэн талаар санал хураасны үндсэн дээр Оросын эсрэг тогтоолыг баталлаа.
Тогтоолыг 193 орноос 143 орон дэмжиж, таван улс (ОХУ, Венесуэл, БНАСАУ, Беларусь, Сири)эсраг санал өгсөн бол 35 орон түтгэлсэн байна. Монгол улс эдгээр 35 орны тоонд орж байх сууриа илэрлхийлжээ.
Уг тогтоолд олон улсын харилцаанд аюул занал учруулж, хүч хэрэглэхээс татгалзах НҮБ-ын гишүүн орнуудын үүргийг онцолж, сүрдүүлэг, хүч хэрэглэсний үр дүнд эзэмшсэн газар нутгийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг сануулжээ.
“Украины Донецк, Херсон, Луганск, Запорожье мужуудын зарим хэсэг түрэмгийллийн улмаас цэргийн түр хяналтад байгаа эсвэл байсан бөгөөд энэ нь Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан явдал юм. Эзэлсэн газар нутгаа өөртөө нэгтгэх оролдлого хийсэн Оросын эрх баригчдын шийдвэр нь НҮБ-ын Дүрмийн зарчимд нийцэхгүй байна” гэж баримт бичигт тэмдэглэв.
Түүнчлэн уг тогтоолд Москваг Украины нутгаас цэргээ нэн даруй гаргахыг уриалсан байна.
Энэхүү санал хураалтыг нууцаар явуулахыг ОХУ санал гаргасан ч НҮБ зөвшөөрөөгүй юм.
Өмнө нь НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя хэлэхдээ АНУ болон түүний холбоотнууд уг тогтоолын батлуулахын тулд ядуу буурай орнуудад өмнө байгаагүй дарамт шахалт явуулж байна гэсэн.
"Үнэндээ 10-р сарын 10-нд болсон санал хураалтын үеэр Албаны талаас гаргасан шийдвэрийн төслийг (санал хураалтыг нууц биш нээлттэй явуулах талаар) дэмжээгүй улс орныг нэг бүрчлэн “гарыг нь мушгижсны” дүнд 40 орчим дарамтыг тэсвэрлэж чадаагүй тогтоолыг дэмжлээ. Тэдний олонх нь санал хураалтын өмнөхөн биднээс уучлалт гуйж, ил тод хэлж байсан" гэж Оросын төлөлөгч санал хураалтын дараа ярьжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ,дээрх бүс нутгуудыг Орост нэгтгэх аливаа шийдвэр нь хууль зүйн хүчингүй бөгөөд буруушаагдах ёстой. Түүний бодлоор ийм шийдвэр нь "олон улсын эрх зүйн орчинтой нийцэхгүй", "аюултай хурцадмал байдал" бөгөөд "хэрэглэх ёсгүй".
“Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгыг өрнөдийн орнууд үлээн зөвшөөрөхгүй байгаа нь шударга биш бөгөөд хоёр нүүр үзүүлж байна” гэж Оросын Байнгын төлөөлөгч Василий Небензя шүүмжилэхийн сацуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өмнө нь Косовог хүлээн зөвшөөрснийг эргэн сануулав. Харьяалагдаж байсан улс орнынх нь зөвшөөрөлгүйгээр газар нутгыг салган, өөртөө нэгтгэснийг барууныхан хүлээн зөвшөөрч байсан бусад жишээнүүд ч бий. Тухайлбал Техас 1836 онд Мексикээс салж, дараа нь АНУ-ын нэг муж болсныг, 1990, 1991 онд Словени, Хорват эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр Югославаас тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулга явуулсныг г.м
Донецк. Херсон, Запорожье мужууд ОХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай бүх нийтийн санал асуулга есдүгээр сарын 23-27-нд болсон. Донецк санал өгсөн хүмүүсийн 99,23% , Луганскт 98,42%, Херсон мужид 87,05%, Запорожье мужид 93,11% нь нэгдэхийг дэмжсэн байна. 9-р сарын 30-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эдгээр мужуудын эрх баригчидтай бүс нутгийг Оросын бүрэлдэхүүнд орох гэрээнд гарын үсэг зурсан юм. Эдгээр сужуудын аүн амын 90-с дээг хувь нь орос үндэстэн юм.